Нийслэлийн 6 дүүргийн 70 өрхөд хүнсний тусламж үзүүллээ

2021 оны 01-р сарын 13 өдөр, 10 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
138124546_1794990933986147_2575623251489878571_n_20210113110314

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн компаниуд хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Дэм дэмэндээ” аяны хүрээнд зорилтот бүлгийн 70 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүлэв. Мөн байгууллагын нэг албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өргөө цагаан гэр бэлэглэлээ. Тусламжийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сайтар баримтлан өрх бүрт хүргэж өгсөн юм.

Нийгмийн хариуцлагаа  ухамсарлан, төрийн бодлого шийдвэрийг дэмжин, богино хугацаанд хандив өргөж ажилласан Тэс менежмент ХХК, Энх дэлгэр зам ХХК, Өсөх мөнх гранд ХХК, Бага монгол импекс ХХК, Сейф транс ХХК, Лэнгийн цагаан овоо ХХК, Хийморь эйч ар трак ХХК, Эрдэнэс нар хур ХХК, Кросс контри ХХК, Нью лакшури констракшн ХХК, Бодиз Интернэйшнл групп ХХК, Би кей эйч транс ХХК, Дэсо хөгжил ХХК, Тэхилэн ХХК, Уно даам ХХК, Ю би холбот ХХК, Өнө эрдэс баялаг ХХК, Стар нэст ХХК, Ганжуурт цамхаг ХХК, Хутугу мөнгүр ХХК, Цацрал зам хөгжил ХХК, “Натурал грийн бриж” ХХК, Хэнбуг трейдинг ХХК, Гранд даргилах транс ХХК, Мөнгөн дарь ХХК, Тотал маркетинг ХХК, Отгонбулаг ХХК, Мэжик тайм ХХК, Тэгш бүрд ХХК, Шагнаа ХХК, Монгол менежмент ХХК, Ар баянгол ХХК, Их зам транс ХХК, Бүрд жи ти эл ХХК, Тас хүлэг ХХК, Өгөөдөй богд транс ХХК, Эвт хангай экологи ХХК, Арвижих глобал транс ХХК, Буянт хүлэг транс ХХКомпаниудын хамт олонд талархал илэрхийлье хэмээн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон хэллээ.

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.