Оны эхний 10 хоногт 848 мянган тонн хүдэр боловсрууллаа

2021 оны 01-р сарын 11 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS2131

 Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид шинэ оны эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 99.3-127.8 хувиар биелүүллээ. Уулын цул  гаргалт 744.2 мянган метр куб буюу төлөвлөгөө 100.1 хувиар, хөрс хуулалт 408 мянган метр куб буюу төлөвлөгөө 99.5 хувиар биелжээ. Энэ хугацаанд 871.2 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөө 102.5 хувь, 848 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний үзүүлэлт 99.95 хувьтай байна.

 Шинэ оны эхний 10 хоногт хүдэр дэх зэсийн агуулга  0.432 хувь, молибдений агуулга 0.01550 хувьтай байв. Эдгээр үзүүлэлт 99.3-119.2 хувиар биелсэн дүнтэй байна. Хүдэр дэх зэсийн металл авалтын төлөвлөгөө 101 хувиар, молибдений металл авалт 107.3 хувиар тус тус биеллээ. Мөн баяжмал дахь зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.2 хувиар, молибдений металл авалтын төлөвлөгөө 127.8 хувиар давж биелжээ. Эхний арав хоногийн байдлаар, нийт 16272 тонн зэсийн баяжмал, 205.4 тонн молибдений баяжмал ачуулсан байна. Ачигдсан зэс болон молибдений баяжмалын чанарын төлөвлөгөө 102-103.1 хувиар биеллээ гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.

М.Балжинням

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх