Мобиком корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор МСҮТ, политехник коллежийн суралцагчдын цахим сургалтыг дэмжиж 2020 оны 12-р сарын 14-нөөс 31-нийг хүртэл 9 GB дата эрхтэй, 1000 нэгжтэй 7343 шинэ дугаарыг МСҮТ, политехник коллежийн суралцагчдад олголоо. Цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах юм.
Мобиком корпорацын хамт олонд БАЯРЛАЛАА.