АТГ-аас мэдүүлэг гаргагчдын 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр meduuleg.iaac.mn цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэлжээ. Холбогдох хууль тогтоомжийн дагуу 1.769 салбар байгууллагын албан тушаалтнууд 2020 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх учиртай. Энэ онд Соёлын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний геологийн алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, Соёл, урлагийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг яам, агентлаг шинээр байгуулагдсан. Тэр хэрээр мэдүүлэг гаргагчдын тоонд өөрчлөлт орно.
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэж эхэллээ
2021 оны 01-р сарын 08 өдөр, 11 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )