“Өнөөгийн Эрдэнэт” сонин цахим хувилбартай боллоо

2021 оны 01-р сарын 07 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Untitled-1

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албанаас эрхлэн гаргадаг “Өнөөгийн Эрдэнэт” сонин цаасан хэвлэлээс гадна цахим хувилбартай боллоо. Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхийг 34 дэх жилдээ бичиж буй “Өнөөгийн Эрдэнэт” сонин нэг талаас уурхайчдын индэр, нөгөө талаас үйлдвэрийн захиргааны бодлого, шийдвэрийг ажилтнуудад хүргэх, үр ашиг, бүтээгдэхүүний чанар, техник, технологийн дэвшил, бүтээмж инновац, нийгмийн харилцааны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг танилцуулах “гүүр” юм. Мөн ХАБЭА-н дүрэм, журам, зааврыг сурталчилж, уурхайчдын ажил үйлс, өдөр тутмын үйл явдлын тусгал болон үлддэгээрээ үнэ цэнэтэй юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэдээллийн албан ёсны эх сурвалж “Өнөөгийн Эрдэнэт” сонин даваа гараг бүр хэвлэмэл болон цахим хэлбэрээр уншигчдад хүрч байна. Хэрэв та долоо хоног тутмын тогтмол хэвлэл “Өнөөгийн Эрдэнэ” сониныг цахим хэлбэрээр уншихыг хүсвэл энд дарж уншина уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх