“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хууль энэ сараас хэрэгжиж эхэллээ

2021 оны 01-р сарын 06 өдөр, 17 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч, даатгуулагчийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төслийг 2020 оны арван 12-р сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлж заасан хугацаанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

134939147_4863355510402518_359366730836831402_o

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх