Шинээр 23 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын батлагдсан тохиолдол 1286 боллоо

2021 оны 01-р сарын 04 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
135363878_1221268974955149_4073412418129127087_o

 Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Нэгдүгээр сарын 3-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 13621 шинжилгээ хийлээ. Ингээд 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,286 болсноос дотоодын халдварын тоо 795 боллоо. Үүнээс 869 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 398 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш 2 хүнд 9 , хүнд , хүндэвтэр 126, хөнгөн 262 хүн байна. Сүүлийн 24 цагт 9 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

 Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 21 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:

-2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

-Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч, ажилтнаас коронавирус илэрлээ.

-Үлдсэн 19 нь Улаанбаатар хотод гарсан голотмын хавтлуудаас илэрлээ. Тодруулбал ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын  гэр бүл хүмүүс, Мөнххада компанийн ажилтнуудаас батлагдсан тохиолдлын гэр бүлийнхэн, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.

136026425_1221268994955147_3990467579640926790_o

135623233_1221268988288481_6449751064900330276_o

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.