Татварын ерөнхий газар 2020 оны амжилт бүтээлээ дүгнэж, тайлангийн хурлаа цахимаар зохион байгуулав. Монголын татварын алба “Цахим татварын жил”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа 100 хувь цахим болгож, ковидын үеийн эдийн засгийг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулиудыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа олон улсын татварын байгууллагын сайн туршлагыг амжилттай нэвтрүүлсэн он байлаа. ТЕГ-ын дарга Б.Заяабал ирэх жилдээ татвар төлөгчдийг цахим хэрэглээнд дадуулах, иргэдийн татварын талаарх ойлголтыг сайжруулах чиглэлээр анхаарч 2021 оныг “Татварын боловсролын жил” болгон зарлав.
МҮХАТ-аас зохион байгуулсан “Бизнесийн орчны судалгаа 2020” судалгааны тайлангаар татварын тогтолцооны шинэчлэл, цахим шилжилт, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа олон улсын татварын байгууллагуудын сайн туршлага зэргийг татвар төлөгчид эерэгээр үнэлсэн амжилттайгаар энэ оноо үдэж байна. Цахим тайлангийн хурлын төгсгөлд ТЕГ-ын 2020 оны шилдэг татварын улсын ахлах байцаагч, шилдэг татварын улсын байцаагч болон ажилтан албан хаагчдаа шалгаруулан урамшууллаа.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2020 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ
1. ТХШАЗГ-ЫН ТУБ П.САРАН
2. ДАХШҮГ-ЫН ТУБ А.АРИУНГЭРЭЛ
3. ЭУГ-ЫН ТУБ Н.ЦОГТ-ОЧИР
4. МТТ-ИЙН ТУБ М.ЧОЙЖИЛСҮРЭН
5. МТТ-ИЙН ТУБ Ц.ХҮРЭЛХҮҮ
6. ТХУАЗГ-ЫН ТУБ Д.ЭНХТУЯА
7. ТТТГ-ЫН ТУБ Г.ЭНХЦЭЦЭГ
8. ТТТГ-ЫН ТУБ Х.АЛТАНХҮҮ
9. ТЗУГ-ЫН ТУБ О.БАЯРАА
10. ТУОУТГ-ЫН ТУБ Э.ЗОЛЖАРГАЛ
11. ТТТГ-ЫН ТУБ У.ГАН-ЭРДЭНЭ
12. ХХХГ-ЫН ТУБ Х.ЭРДЭНЭЦОГТ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2020 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН
13. Д.ТӨМӨРТОГОО
14. Н.ӨЛЗИЙЖАРГАЛ
2020 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ
- ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАТВАР ТӨЛӨГЧИД ҮЙЛЧЛЭХ ГАЗРЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ Ц.УНДАРМАА
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2020 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАРЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ
16. ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ТАТВАРЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ С.МӨНХБААТАР