Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын нийгэм эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Өмнөговьчуудыг Монгол Улсын одон, медалиар шагналаа.
Хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлсэн ажилсаг, говьчууддаа баяр хүргэж, эрүүл энхийг ерөөе.
АЛТАНГАДАС ОДОНГООР:
- Ц.Шинэхүү Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ахмад ажилтан
- Ц.Шоовдор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ахмад настан
- Д.Оюунчимэг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмад настан
- С.Болд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЗДТГ-ын мэргэжилтэн
- Б.Мэндбаяр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн
- С.Алтанцэцэг Ханхонгор сумын ЕБ-ийн Нийгмийн ажилтан
- Б.Ганбат Арьсан эдлэл үйлдвэрлэгч “Хасуд бат” ХХК-ийн ерөнхий захирал
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
- А.Төмөрмөнх Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
- Б.Батмөнх Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмад настан
- Ө.Гэрэлмаа Даланзадгад сумын ЕБ-ийн сургуулийн багш
- Ц.Сүрэнжаргал Өмнөговь аймгийн Ноён сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч
- Г.Наранчимэг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЕБ-ын 1 сургуулийн багш
- Д.Хандармаа Тост говь ХХК-ийн захирал
- Б.Батдорж Өмнөговь аймгийн АН-ын дэд дарга
- Б.Тэгшжаргал Өмнөговь аймгийн Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргыг түр орлон гүйцэтгэгч
- Ш.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн ХХААГ-ын Захиргаа, аж ахуйн албаны дарга
“Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
- Цэрэгийн Энхжаргал – Даланзадгад сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш
“Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
- Одхүүгийн Энхдэлгэр – Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлого хариуцсан мэргэжилтэн
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт жуух”-аар
- Дашидын Мөнхтөр-Зоонозын өвчин судлалын төвийн жолооч
- Шаравдоржын Түмэнцэцэг- Зоонозын өвчин судлалын төвийн ерөнхий нягтлан бодогч
“Аймгийн Тэргүүний ажилтан”-аар
- Цоодолын Одончимэд-Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн Нийгмийн ухааны багш
- Цагаанхүүгийн Алтанцэцэг-Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн ахлах тогооч
- Дагвасамбын Отгонжаргал-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч
- Намхайнарын Эрдэнэбулган-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэдрэлийн эмч
- Жигжидийн Энхтуяа-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэдрэлийн тасгийн ахлах сувилагч
- Батхүүгийн Оюун -Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн угаагч
- Пүрэвийн Мөнхбаяр-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн түргэн тусламжийн жолооч
- Нямдоржийн Сугир-Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
Аймгийн Засаг даргын “Жуух”-аар
- Өлзийнасангийн Батцэцэг-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч
- Лхагвасүрэнгийн Сарантуяа-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Чих хамар хоолойн эмч
- Баярболдын Туяа-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нярайн сувилагч
- Бүдээгийн Сэндэр-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Дүрс оношилгооны техникч
- Борхүүгийн Ганболд-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн цахилгаанчин
- Ишийн Лхагва-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйлчлэгч
- Сугирын Будсүрэн-Татварын хэлтсийн татвар хураагч, татварын улсын байцаагч