Эцсийн өмчлөгчөө Татварын албаны цахим системд бүртгүүлсэн бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт бүртгэгдсэн гэж үзнэ

2020 оны 12-р сарын 30 өдөр, 11 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tatvar

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Татварын ерөнхий газар хамтран Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг цахимаар бүртгэх боломжийг бий болгон цахим татварын системд хөгжүүлэлт хийсэн. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөө 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Татварын албаны цахим системээр бүртгүүлсэн бол УБЕГ-т Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэгдсэн гэж үзнэ. Одоогоор татварын албаны цахим татварын системээр дамжуулан 38.0 мянган хуулийн этгээд бүртгэгдээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх