Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2020 оны шилдэг ажилтнууд тодорлоо

2020 оны 12-р сарын 29 өдөр, 14 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9nf8fibgxqzgk310pjv3r4u0p

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв 2020 онд хийсэн ажлын тайлангаа дүгнэн хэлэлцэв. Энэ үеэр улиран одож буй 2020 онд бүтээлч хөдөлмөр, идэвх санаачлага ажлын гүйцэтгэл, үр дүнгээр бусдыгаа манлайлж, олон жил үр бүтээлтэй ажиллаж  мэргэжлийн ур чадвараар хамт олноо  хошуучилсан

  1. Д.Бат-Өлзий /Хордлогын эмч/
  2. Б.Уртнасан /Дотор-зүрх судасны эмч/
  3. Ц.Сансарцэцэг /Эмчилгээ чанарын менежер/
  4. Д.Оюунбилэг /Аргазүйч сувилагч
  5. Д.Эрдэнэбаяр /Дотор-зүрх судасны сувилагч/
  6. Х.Дарьсүрэн /ХАБ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн/
  7. Х.Чинзаяа /Хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн/
  8. Н.Насанбаяр /Жижүүр/
  9. Б.Жавхлантөгөлдөр /Гэрээний мэргэжилтэн/
  10. Д.Мягмарсүрэн /Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн/

нарыг  байгууллагын “ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамирыг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛ”-аар шагнуулсныг гардуулж өглөө.

Шилдгээр шалгарсан нийт ажилтнууддаа аз жаргал, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх