Ахлах ангийн сурагчдад өнөөдрөөс цахимаар давтлага өгнө

2020 оны 12-р сарын 28 өдөр, 15 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsahim
Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсролын хүрээлэн, aplus.mn хамтран үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулна.
Давтлага хичээл 2020 оны арванхоёрдугаар сарын 28-аас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 29-ийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй явагдах бөгөөд нийслэл, 21 аймгийн нийт 602 багш хичээлийг удирдана.
Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлоор хичээл болон багшаа сонгон суралцах боломжтой. Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн 602 багш сайн дурын үндсэн дээр давтлага хичээлийг удирдахаар бэлтгэлээ хангаад байна. Энэхүү давтлага хичээлд суух эсэх нь сурагчдын чөлөөт сонголтын асуудал бөгөөд сурагчийн ирц дүн зэрэгт нөлөөлөхгүй ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх