Монгол Улсын Их сургууль, Хонконгийн Их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2020 оны 12-р сарын 28 өдөр, 13 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MUIS-Back11

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын санаачилгаар эхлүүлсэн Монгол Улсын Их сургууль, Хонконгийн Их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичгийг хоёр их сургууль цахимаар байгуулав. Санамж бичгийн хүрээнд их сургуулиуд эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан ажлууд хэрэгжүүлж, багш, оюутан солилцоог эхлүүлж, ойрын хугацаанд хос дипломын хамтарсан хөтөлбөр болон оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохироод байна. Хонконгийн Их сургууль нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын QS 2021 чансааны эрэмбээр 23 дугаар, Ази тивдээ гуравдугаар, Хонконгт тэргүүн байрт тус тус жагсдаг дэлхийн шилдэг их сургуулиудын нэг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх