Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын хамтарсан баг өнөөдрөөс эхлэн 12-р сарын 31-ийг дуустал худалдаа үйлчилгээ, олон нийтийн газраар эргүүл хяналтыг хийнэ.
Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг өгөх ба илэрсэн зөрчлийг арилгах шаардлага, хяналт тавьж ажиллана. Зөвлөгөө, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авна. Хяналтад иргэд олон нийтийн оролцоо чухал бөгөөд ямар нэгэн зөрчлийн талаарх баримт нотолгоотой мэдээллийг аймгийн Шуурхай штабын 7053-3336, 7053-3337 дугаарт авна.