2020 оны 12-р сарын 28-ны байдлаар, нийт 8894 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.
Тухайлбал, “Баянзүрх эмнэлэг”-ийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий 10 хүн, Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч зургаан хүнээс халдвар илэрсэн байна.
Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1137 боллоо.
Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 666, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 394 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Улаанбаатар -346
- Сэлэнгэ -217
- Дархан-Уул -45
- Дорноговь -32
- Орхон -25
- Говьсүмбэр -4
- Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Баянгол дүүрэг -43
- Баянзүрх дүүрэг -191
- Чингэлтэй дүүрэг -18
- Сүхбаатар дүүрэг -28
- Сонгинохайрхан дүүрэг -31
- Хан-Уул дүүрэг -27
- Багануур дүүрэг -1
- Налайх дүүрэг -1
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:
- Баянгол – 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 20, 25-р хороо
- Баянзүрх – 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-р хороо
- Сүхбаатар – 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо
- Сонгинохайрхан – 1, 2, 5, 7, 8, 9, 13, 19, 24, 26, 29, 30, 36-р хороо
- Хан-Уул – 4, 10, 16, 18, 20, 21-р хороо
- Чингэлтэй – 6, 7, 12, 13, 14, 15, 16, 19-р хороо
- Багануур – 4-р хороо
- Налайх – 3-р хороо
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 416 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.
Биеийн байдал маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 хүн байна.