2020 оны 12-р сарын 27-ны байдлаар, нийт 14.646 хүний сорьцод шинжилгээ хийхэд 39 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий 38 хүн, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1121 боллоо.
Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 656, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 394 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Улаанбаатар -330
- Сэлэнгэ -217
- Дархан-Уул -45
- Дорноговь -32
- Орхон -25
- Говьсүмбэр -4
- Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Баянгол дүүрэг -43
- Баянзүрх дүүрэг -181
- Чингэлтэй дүүрэг -18
- Сүхбаатар дүүрэг -28
- Сонгинохайрхан дүүрэг -30
- Хан-Уул дүүрэг -27
- Багануур дүүрэг -1
- Налайх дүүрэг -1
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 400 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.
Биеийн байдал маш хүнд 3, хүнд 7, хүндэвтэр 54, хөнгөн 336 хүн байна.