Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 1417 автомашин нэвтэрч, 1142 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 4979 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.