2020 оны 12-р сарын 23-ны байдлаар нийт 4134 хүний сорьцод шинжилгээ хийхэд 57 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал 55 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн /давтан шинжилгээ/, Цэргийн төв эмнэлгийн 1 ажилтны шинжилгээнд халдвар илэрсэн байна.
Монгол Улсын хэмжээнд нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 600, нийт батлагдсан тохиолдол 1063 боллоо.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Улаанбаатар -274
- Сэлэнгэ -217
- Дархан-Уул -45
- Дорноговь -32
- Орхон -25
- Говьсүмбэр -4
- Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Баянгол дүүрэг -40
- Баянзүрх дүүрэг -140
- Чингэлтэй дүүрэг -14
- Сүхбаатар дүүрэг -27
- Сонгинохайрхан дүүрэг -26
- Хан-Уул дүүрэг -25
- Багануур дүүрэг -1
- Налайх дүүрэг -1