Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах нь тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаанд багтдаг. Цахим орчинд иргэн, хуулийн этгээд уг үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй зохион байгуулах нь хууль зөрчсөн үйлдэл мөн бөгөөд холбогдох тусгай зөвшөөрлийг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авч олсон орлогодоо татвар ногдуулж тайлагнах нь татвар төлөгчид учрах аливаа эрсдэлээс сэргийлнэ.
Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөгч “төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулж орлого олсон тохиолдолд орлогын 40 хувиар албан татвар ногдуулж төлөхөөр заасан. Зөрчлийн тухай хуульд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс хойш үйл ажиллагаа зогсооно гэж заасныг анхаарах шаардлагатай. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг:
1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
3.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
5.Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
Эх сурвалж: Татварын ерөнхий газар