ХАМТДАА ДАВНА l Айлд очихгүй, зочин урихгүй байж гэр бүлээ хамгаалъя!

2020 оны 12-р сарын 19 өдөр, 15 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2o05f

Сovid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх энгийн найдвартай арга нь амны хаалт тогтмол зүүж, гараа тогтмол угаах, айлд очихгүй, зочин урихгүй байж гэр бүлээ хамгаалах чухал юм. Иймд Эрүүл мэндийн яамнаас иргэдэд “амны хаалтаа зүү, гараа тогтмол угаа, хүн хоорондын зай барь, аль болох гэртээ байхыг зөвлөж буй.

Гэртээ орох үед:

  • Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
  • Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
  • Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
  • Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
  • Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
  • Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
  • Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх зэргийг анхаарах шаардлагатай юм байна.

Гэртээ байх үедээ худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайтар арчих, хүний гар олон хүрдэг хэсгийг цэвэрлэж ариутгах, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, баяр ёслолыг цахимаар тэмдэглэхийг ЭМЯ-аас зөвлөж байна.

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.