Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.18/ мэдээллээ өглөө. Өчигдөр /2020.12.17/ улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд коронавирусын халдвар илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв. Тодруулбал, эдгээр 18 тохиолдол бүгд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн халдварын голомтод бүртгэгджээ.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 488 боллоо.
Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 941
Эдгээрээс эдгэрсэн 473
Эмчилгээнд байгаа 459
- маш хүнд 1
- хүнд 3
- хүндэвтэр 32
- хөнгөн 423 хүн байна
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 488 /2020.12.18-ны байдлаар/
- Сэлэнгэд – 216
- Улаанбаатарт – 163
- Дархан-Уулд – 45
- Орхонд – 25
- Дорноговьд – 32
- Говьсүмбэрт – 4
- Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.
Улаанбаатар хотод гарсан кластер өвчлөлийн голомтыг хороогоор харуулбал /2020.12.18-ны байдлаар/
- БГД 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 25 хороодод 36 тохиолдол
- БЗД 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 20, 22, 23, 25 хороодод 44 тохиолдол
- СБД 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 хороодод 27 тохиолдол
- СХД 1, 2, 7, 9, 13, 16, 19, 20, 29, 30 хороодод 23 тохиолдол
- ХУД 4, 10, 16, 18, 21 хороодод 22 тохиолдол
- ЧД 6, 7, 12, 13, 16, 19 хороодод 10 тохиолдол
- БНД 4 хороонд 1 тохиолдол бүртгэгдээд байна.