Гэртээ байхдаа ч бохир агаар амьсгалсаар…

2020 оны 12-р сарын 18 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18-2-750x375

Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо, хамтран Орчны бохирдлыг бууруулъя аяны хүрээнд иргэн та бүхэнд зөвлөж байна. Айдас төрүүлсэн агаарын бохирдол гадаа биш гэрт үүсч хүний эрүүл мэнд, амьдрах орчинд аюул заналхийлсээр байна…

Тодруулбал:  Химийн найрлагатай цэвэрлэгээний төрөл бүрийн бодис, тамхины утаа, гадаад орчинд үүссэн агаарын бохирдол зэрэг нь  дотоод орчны агаарыг ихээр бохирдуулдаг. Улмаар нүүрс төрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий  органик нэгдлүүд агаарт дэгдэж  хүний биед  нэвтэрснээр уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, хавдар үүсгэдэг.

Энэ талаар дэлхийн улс орнууд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ярьж, арга хэмжээ авч байгаа хэдий ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна.

Учир нь дотоод орчны бохирдол, түүнээс шалтгаалах сөрөг үр дагавруудаас урьдчилан сэргийлэхэд хүмүүс бидний оролцоо хамгийн чухал байтал төдийлөн анзаарахгүй гэртээ байхдаа ч бохир агаар амьсгалсаар байгаа юм.

Угтаа бол  аюулаас сэргийлэх нь их амархан, ухамсарын л асуудал

Өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж  ногоон масс ихтэй  цэцэг, навчит ургамал өрөө тасалгаандаа байршуулахад л агаарыг 50-75% цэвэршүүлэх боломжтой. Мөн ногоон технологид шилжиж, ахуйн хэрэглээндээ химийн найрлагагүй  байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх, хорт зуршлаасаа татгалзах…

Та яг одооноос эхлэн дотоод орчны бохирдлын эсрэг тэмцэж, энэ талаараа эргэн тойрныхондоо ч мөн уриалаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Онч
     (66.181.179.***)
    2020/12/19 12:37

    Орон сууцанд амьдардаг, гал түлдэггүй ч гэсэн цонхоо онгойлгоход л гашуун утаа орж ирэх юмаа.Хот маань нэлдээ утаагаар дүүрчээ.

    (0) (0)