“COVID 19” Коронавируст халдварын эрсдэлтэй байгаа энэ цаг үед нэг нэгэндээ үзүүлж байгаа чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үргэлжилсээр байна. Ирланд улсад ажиллаж, амьдардаг Батсүхийн Сарангэрэлийн зүгээс найз нөхдийн хамт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрөлх Лүн сумынхаа амьдрал ахуй нь хүндэрч байгаа 11 өрхөд нүүрс, гурил, будаа, ургамлын тос, сүү зэргийг багцлан сэтгэлийн дэм болгон хүргүүллээ. Тус 11 өрхийг сонгохдоо төрөөс ямар нэгэн халамж, дэмжлэг авдаггүй, бор зүрхээрээ амьдралаа авч яваа иргэд болон ганц бие настай хүмүүсийг сонгосон байна.
Ирландад амьдардаг гэр бүл төрөлх сумынхаа иргэдэд тусламж илгээжээ
2020 оны 12-р сарын 17 өдөр, 15 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )