Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам батлагдлаа

2020 оны 12-р сарын 16 өдөр, 21 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9bdfec4b2dfbb6352f04f7be8430207aaba2b2ea

Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах болсонтой холбогдуулан цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах түр журам батлагдлаа.

Хэрэглэгч айл өрх, аж ахуйн нэгж байгууллага нь цахилгаан эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэх, өөрийн шугам, тоноглолын техникийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байх үүрэг хүлээнэ.  Төрөөс хариуцах цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хэмжээг өмнөх оны мөн үеийн хэрэглээнээс хэтрүүлэхгүй байхаар тооцно. Хэтэрсэн эрчим хүчний төлбөрийг одоогийн мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгч өөрөө төлнө. Айл өрхүүд цахилгааны оргил ачааллын үед буюу өдөр бүрийн 17:00-21:00 цагийн хооронд цахилгаан халаагуур ашиглахгүй байх зэрэг заалт багтсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.