Зүүн Хойд Азийн энхтайван, хамтын ажиллагааны форум боллоо

2020 оны 12-р сарын 16 өдөр, 11 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
img_2841

БНСУ-ын ГХЯ-наас 12 дугаар сарын 15-ны өдөр Зүүн Хойд Ази (ЗХА)-ийн энхтайван, хамтын ажиллагааны форумын Засгийн газар хоорондын уулзалтыг “Цар тахлын дараах үед ЗХА-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замууд” сэдвийн дор  цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уулзалтад АНУ, БНХАУ, БНСУ, Монгол, ОХУ, Япон Улсаас төлөөлөгч оролцож, тус форумын эрдэм шинжилгээний хурлын дүн, БНСУ-ын Ерөнхийлөгч  Мүн Жэ Инийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх ЗХА-ийн хамтын ажиллагааны санаачилга”, түүний нээлтийн арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Ковид-19 цар тахлын үеийн бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцсэн дээрх уулзалтад ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар оролцож, холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх