Зорилтот бүлгийн 20 мянган өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх ажлын явцыг шалгалаа

2020 оны 12-р сарын 15 өдөр, 17 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
130703167_3721842877854124_4968063355956421451_n
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 сарын 03-ны өдрийн А/1272 дугаар захирамжаар амьжиргааны түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 20000 өрхөд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх шийдвэр гарч уг ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулахын Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгасан.
Энэ ажлын хүрээнд тендерт шалгарсан аж ахуйн нэгж байгуулдагуудын хүнсний багц бүрдүүлэлт, бараа татан авалт, савлагааны ажлын эхлэлтэй танилцлаа. Багцад амны хаалт, гурил, будаа, гоймон, ургамлын тос, цай зэрэг багтаж байна.
Өрхүүдэд хүргэх ажлыг дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс хариуцна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.