Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтжээ

2020 оны 12-р сарын 14 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
teevriin tsagdaagiin alba

2020.12.12,13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 251 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 182 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

 Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

–  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –1

–  Мөргөлдөх хэлбэрээр-1

–  Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.12.13-ны шөнийн 04:20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг гэх газар шороон замд Kia Bongo маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 28 настай, эмэгтэй Н-гийн амь нас хохирсон,

2020.12.14-ны шөнийн 01:00 цагийн орчимд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Морингийн замд Toyota Prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota Prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 12 настай, эмэгтэй А, 56 настай, эрэгтэй Ш, 36 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй С, 31 настай, эрэгтэй П, 21 настай, эрэгтэй Т, 31 настай, эмэгтэй Х, 24 настай, эрэгтэй Ө, 25 настай, эрэгтэй Э нарын 9 хүн гэмтсэн хэргийг  тус тус шалгаж байна.  жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер багаж үлээлгэхэд 1,36% гарсан./

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх