Сэлэнгэ аймагт халдварын 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2020 оны 12-р сарын 14 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ktjgq_20201211113620

 Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Арванхоёрдугаар сарын 13-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, Архангай аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 8,574 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 912 болсноос дотоодын халдварын тоо 459 боллоо. Үүнээс 384 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 519 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 438 хүн байна.

Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :

– Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь ойрын хавьтлын 5 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын голомтод, Дархан-уул аймаг, Архангай, Говьсүмбэр, Орхон аймаг, Дорноговь аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.