Нийт 58 мянган иргэн шинжилгээнд хамрагдаад байна

2020 оны 12-р сарын 08 өдөр, 14 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15846895735e7471a5e7f05_20201116121559-6xl96lldparpi00wxua00kgnfxzfei6un0cateee7gg

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

  Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 58 мянган иргэн буюу хамрагдах иргэдийн 82 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн нийслэлээс гарсан, бол 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ.

 Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй. Тухайн автомашинаар ирсэн иргэн О-гийн биеийн байдал муудаж, нийслэлийн түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлж байх хооронд нас барсан. Цагдаагийн байгууллагаас нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

 Нийслэлийн Онцгой комиссоос өвчний голомт бий Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг PCR шинжилгээ өгсөн тохиолдолд Улаанбаатар хот руу нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирж буй иргэд PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай гэдгийг анхаарууллаа гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.