“Монголчууд гэртээ” теле концертоос цугласан санхүүжилтээс Төв аймагт 100 хүнсний багц олголоо

2020 оны 12-р сарын 08 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
130135124_3551328618250050_872242889176079682_o-696x464

Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монгол HD телевиз, Хаан банктай хамтран “Монголчууд гэртээ” теле концерт зохион байгуулж 5572 Хүнсний тусламж үзүүлэх санхүүжилт бий болгосныг 21 аймаг 9 дүүрэгт 4800 хүнсний багц, асрамжийн газар, иргэдийн хүсэлтийг үндэслэн 772 багцыг хуваарилан олгож байна. Энэхүү хүрээндээ Төв аймагт 100 хүнсний багц хүргүүлснийг Зуунмод сумын зургаан баг болон Эрдэнэсант сумын зорилтот бүлгийн иргэдэд олгох ажлыг аймгийн Улаан Загалмайн хорооноос Франц улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн зөвлөмж, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс гаргасан “Цар тахлын үед хүнс тараах журам”-ыг баримтлан зохион байгууллаа. Төв аймгийн Улаан Загалмайн Хороо энэ хугацаанд нийт 260 өрхөд шаардлагатай тусламжийг хүргээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.