“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд Багануур дүүрэгт 1938 иргэн хамрагдлаа

2020 оны 12-р сарын 08 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
129955347_2801456106798017_417518478208599496_o_20201207043004

12 сарын 5, 6-ны өдрүүдэд Багануур дүүрэгт ковид 19 халдварын тархалтыг хүн амын дунд тандах зорилгоор 2000 өрхийн 2000 хүнийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

Өрхийг Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсхүл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж сонгосон юм.

  • 1-р хорооны 450 иргэн,
  • 2-р хорооны 50 иргэн,
  • 3-р хорооны 422 иргэн,
  • 4-р хорооны 581 иргэн,
  • 5-р хорооны 436 иргэн, Нийт 1938 өрхийн 1938 иргэн хамрагдаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.