НАМЗХ-ны эмэгтэй гишүүд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусаллаа

2020 оны 12-р сарын 06 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f449c76cd1e4343a0dcd7e4040bdf8be

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүд цар тахлын үеийн хатуу хөл хорионы үед тусламж шаардлагатай байгаа өрхүүдэд тусламж хүргүүлжээ.

Тэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулж хүнсний бүтээгдэхүүний багц болон сайжруулсан түлш бэлтгэсэн байна. Эмэгтэй гишүүд тусламжийн бүтээгдэхүүнээ УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүн Н.Учралын бие төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Тус албанаас зорилтот бүлгийн иргэдэд хүнс болон сайжруулсан түлшний тусламжийг тараах ажээ.

Цар тахлын үеийн бэлэн байдлын зэрэгт амьдарч буй зорилтот бүлгийн иргэдэд бага ч гэсэн дэмжлэг болох болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.