Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна

2020 оны 12-р сарын 06 өдөр, 14 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
128434679_3555383614531073_5453356868195839323_n-6xug5xprfqytpgo0wq6x9uvztuh0om31gg7zkxqt35s

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Өмнөговь аймагт ажиллаж байна.

   Шуурхай бүлэгт УУХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ЗТХЯ, ТЕГ, Хилийн цэрэг, Автотээврийн газрын алба хаагчид багтан ажиллаж байгаа юм.

Шуурхай бүлгийн гишүүд “Шивээнхүрэн”, “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллах юм.

 Өмнөговь аймгийг “Ногоон бүс” болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд “Гашуун сухайт” хилийн боомт орчмын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг аймгийн 21 эмч мэргэжилтнүүд хоёр ээлжээр хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.