Нийслэлийн 2021 төсвийг баталлаа

2020 оны 12-р сарын 05 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
129100981_501603767445052_4293166999858647393_n_20201204074317

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар батлав. Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлого 28 тэрбум төгрөг байх юм. Харин нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг байхаар баталлаа. Харин хотын шуудын 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 546 тэрбум төгрөг байхаар баталсан юм.

Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь бүлгүүдийн гаргасан санал, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгав.

Энэ өдрийн хуралдаанаар мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлав.

HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх