Баянгол дүүрэг хөдөө, орон нутаг явах 8782 иргэнийг “КОВИД-19”-ийн шинжилгээнд хамруулаад байна

2020 оны 12-р сарын 04 өдөр, 13 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21_20201204011752

УОК-ын шийдвэрээр хөдөө, орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авч байгаа бөгөөд тав хоногийн хугацаанд нийт 8782 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАРААХ 4 БАЙРШИЛД ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭДЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ.

– 38-р сургууль (4-р хороо, Төмөр зам)
– 141-р сургууль (3-р хороо, Нарны хороолол)
– Эрдмийн өргөө сургууль (6-р хороо, 10-р хороолол)
– Оюуны ундраа сургууль (18-р хороо)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.