Шинээр 32 хуулийн этгээд, 663 иргэн татвар төлөгчөөр бүртгүүлжээ

2020 оны 12-р сарын 04 өдөр, 13 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн хэвийн ажиллаж байна. Монголын татварын алба нь нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс  чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө” гарган үйлчилгээ үзүүлж байна.

Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ  /2020.12.03/

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 7415 татвар төлөгчөөс 4,5  тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ.  Үүнээс улсын төсөвт 2,6 тэрбум төгрөг, Нийслэл, дүүргийн төсөвт 1,2 тэрбум төгрөг, аймгийн сумын төсөвт 0,9 тэрбум төгрөгийн татварын орлого оржээ.

Өнөөдрийн татвар төлөгчдөөс хамгийн их  буюу  542 сая төгрөгийн татварыг “Голомт банк” төлжээ.

Цахим тайлан

Гуравдугаар улирлын ААНОАТ-ын тайланг аж ахуйн нэгжүүд  100 хувь ирүүлсэн бол харин НӨАТ-ын 11 дүгээр сарын тайлангийн ирц 2,8  хувьтай байна.  ХХОАТ-ын тухай хуулийн дагуу  Суутган -1 тайлангийн мэдээний ирц 57,1 хувьтай байна.

Цахим үйлчилгээ

Өнгөрсөн 24 цагт 11710  иргэн цахимаар татварын үйлчилгээ авсан байна. Тодруулбал, шинээр 32 аж ахуйн нэгж, 663 хувь хүн татвар төлөгчөөр бүртгүүлж, 1303 хүсэлт нэмж ирүүлснээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед татварын албанд 5628  хүсэлт ирж үүнээс 4308 хүсэлтийг шийдвэрлэжээ.  Лавлагаа тодорхойлолтыг 407 хуулийн этгээд, 584 иргэн авчээ.

Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу 1306 иргэн хандснаас 1267 татвар төлөгчид зөвлөгөө өгч, аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрийн албан ёсны цахим хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх