Өнгөрсөн 24 цагт 10219 иргэн цахимаар татварын үйлчилгээ авчээ

2020 оны 12-р сарын 04 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsahim

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн хэвийн ажиллаж байна. Монголын татварын алба нь нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс  чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө” –ний дагуу ажиллаж байна.

Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ  /2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр /

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 6593  татвар төлөгчөөс 5,7 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ.  Өнөөдрийн татвар төлөгчдөөс хамгийн их  буюу  906,6 сая төгрөгийн татварыг “Хас банк” төлжээ.

Цахим тайлан

Гуравдугаар улиралын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд  100 хувь ирүүлжээ. Харин НӨАТ-ын 11 дүгээр сарын тайлангийн ирц 1,5  хувьтай байна.  ХХОАТ-ын тухай хуулийн дагуу  Суутган -1 тайлангийн мэдээний ирц 57 хувьтай байна.

Цахим үйлчилгээ

 Өнгөрсөн 24 цагт 10219  иргэн цахимаар татварын үйлчилгээ авсан байна. Тодруулбал шинээр татвар төлөгчөөр 16 аж ахуйн нэгж, 551 хувь хүн бүртгүүлж, 389 хүсэлт нэмж ирүүлснээр бэлэн байдлын үед татварын албанд 5628  хүсэлт ирж 82,7% -ийг шийдвэрлэжээ.  Лавлагаа тодорхойлолтыг 376 хуулийн этгээд, 548 иргэн авчээ.

Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу  1137  иргэнд зөвлөгөө өгч үйлчилсэн бол аймаг дүүрэг хэлстүүд өөрийн албан ёсны хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх