Монгол улсын иргэн НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдлоо

2020 оны 12-р сарын 01 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
unnamed-file-1024x736

Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдлоо.

Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 суудлын төлөө 27 улсын нэр дэвшигчид өрсөлдөж, манай улс НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэгтэйгээр ийнхүү хорооны гишүүнээр сонгогдлоо.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй бөгөөд 18 гишүүнтэй, гишүүд нь 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчмыг баримтлан ажилладаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Saraa
     (66.181.190.***)
    2020/12/01 19:38

    Chadvarlag mundag emegtei. Bayar hurgej ajliin amjilt husie

    (0) (0)