Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх тухай” А/1242, А/1248 дугаар захирамжаар өгсөн үүрэг даалгаврын дагуу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ 1, 2 дугаар баазын ажилтан албан хаагчид тээврийн хэрэгслийн дотор, гадна талын цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, 1897 гар ариутгагчийг автобусанд байршуулж ариутгагч бодисоор өдөр тутам дүүргэн, 1550 хогийн савыг тогтмол цэвэрлэж, дотор талд нь уут хийн, 558 суудлын бүрээс, автобусны бариул, зорчих хэсгийн булан, цонх салхивч, автобусны суудлуудыг сойздон угааж ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөн ажиллаж байна. Мөн хоёрдугаар баазын хөдөлмөр аюулгүй байдлын албанаас нийт жолооч нарт аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөн ажиллах зааварчилгаа, халтиргаа гулгаанаас сэргийлэх зөвлөмж өглөө.
Тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
2020 оны 12-р сарын 01 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )