ЗӨВЛӨМЖ: Иргэн та үнэ нэмэгдсэн талаарх ГОМДЛОО ингэж өгөөрэй

2020 оны 11-р сарын 27 өдөр, 18 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eafeeb08aa88af14cdca322e12290b08

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол хомстол, үнэ хөөрөгдсөн аж ахуй нэгжийн талаарх санал, гомдлоо иргэд “E-Barimt” гар утасны аппликейшн ашиглан ШӨХТГ-т илгээх боломжтой боллоо.

Иргэн та үнийн нэмэгдэл, хөөрөгдлийг ШӨХТГ-т мэдээлэхдээ Ибаримт – Үйлчилгээ – Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар – Гомдол мэдээлэх үйлчилгээ – Гомдол мэдээлэх цэсрүү орж

1. Аймаг/дүүргээ сонгон,

2. Худалдааны төв, дэлгүүрээ бичиж,

3.Тайлбар хэсэгт үнийн нэмэгдэл болон бусад тайлбараа тэмдэглээд

4.Зураг хавсаргах дээр дарж тухайн бараа бүтээгдэхүүнийг үнийн хамт зураг дарж явуулна уу. Видео зааврыг мөн сайн харж зааврын дагуу явуулахыг хүсэж байна.

ВИДЕО:

Эх сурвалж: ШӨХТГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх