“КОВИД-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 699 боллоо

2020 оны 11-р сарын 25 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
127274671_1517882428405237_512184646312438924_o

2020.11.24-ний 11:00 цагаас хойш ХӨСҮТ болон Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 3301 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал Улаанбаатарт 6, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй аж.

Нийслэлд бүртгэгдсэн зургаан тохиолдлын 1 нь ойрын хавьтал бүхий иргэн /давтан шинжилгээгээр/, бусад нь гэр бүл болон караокед үйлчлүүлсэн хүмүүс /тусгаарлагдсан хавьтлаас/ байна.

ХӨСҮТ-д халдварын батлагдсан тохиолдол болох 350 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппаратанд орсон 1, хүнд 3, хүндэвтэр 56, хөнгөн 291 хүн байна. Ийнхүү Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 699 болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.