БНХАУ-ын Эрээн хот дахь худалдааны төвүүд, хувь хүн, аж ахуйн нэгжүүдээс монголчуудад зориулсан хандивын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд Эрээн хотын Тянь Ли олон улсын худалдааны төвийн хамт олон багагүй хандив цуглуулжээ. 3-р давхарын 51 худалдаачид бэлэн гоймон 259 хайрцаг, маск 14600 ширхэг, гутал 1416 ширхэг, цагаан будаа 52 уут, гадуур хүрэм 3 ширхэг гэхчлэн нийт 51800 юаний үнэ бүхий хүнс, эд зүйлс цуглуулжээ.
Эрээн хот дахь Монголын консулын газарт Эрээний худалдааны төвүүд хувь хүн аж ахуйн нэгжүүдээс монголчуудад зориулсан цуглуулсан хандивыг хүлээлгэн өгөх юм.
Хандивын эд зүйлсийг цуглуулж нэгдсэн журмаар Монгол руу явуулж, УОК-т хүлээлгэн өгөх юм байна. Цаашид хандив тусламжууд үргэлжлэхээр байгаа аж.