Сэлэнгэ аймагт “Цагдаагийн түр хүрээ” байгууллаа

2020 оны 11-р сарын 24 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймагт үүссэн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар “Цагдаагийн түр хүрээ”-г Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгууллаа.

Тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад цагдаа, дотоодын цэргийн 132 алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.