2020 оны 11 дүгээр сарын 20-ны 17:00 цагаас хойш нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа “Ковид-19” халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн авто лабораторид нийт 3071 сорьцонд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 21 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Тухайлбал:
· Улаанбаатар хотод 6,
· Сэлэнгэ аймагт 5,
· Дорноговь аймагт 6,
· Орхон аймагт 5 хүнээс халдвар илэрсэн байна.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 578 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, сувилалд тусгаарлагдсан 25, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцаасан 7 хүн байна.
Дотоодод голомтлон гарч буй нутаг дэвсгэрт 142 тохиолдол бүртгэгдсэн.
Байршил:
· Улаанбаатар хотод 38,
· Сэлэнгэ аймагт 58,
· Дорноговь 12,
· Орхон аймагт 16,
· Говьсүмбэр аймагт 1,
· Дархан-Уул аймагт 16 тохиолдол илэрсэн байна.
ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдол болох 234 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 42, хөнгөн 190 байна.
Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хязгаарлалтыг эрт авч хэрэгжүүлснээр халдварын тархалт 3-4 дахин буурч, ойрын болон дам хавьтлын илрүүлэлт нэмэгдэж байна. Ялангуяа боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосноор халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болох ЕБС-ийн сурагч, оюутныг олж илрүүлсэн байна.
Иймд иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
· Гэртээ бай
· Гараа угаа
· Ариутгал, халдваргүйжүүлэлт хий
· Дархлаагаа дэмж
· Олон хүнтэй газраар бүү яв
· Маскаа зүү.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР