Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна

2020 оны 11-р сарын 20 өдөр, 15 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
126357964_2787274351549526_4949520264194391489_o

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц өнөөдөр /2020.11.20/ батлагдаж байжээ. 2017 оноос энэ өдрийг дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас уриалж, дэлхийн 190 гаруй орон нэгдсэн байна. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, эцэг эхчүүд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох арга хэмжээ, санал санаачлагууд өрнөдөг. Хүүхдийн эрхийн тухай конвенцод дэлхийн 196 орон нэгдсэн бөгөөд Монгол улс энэхүү конвенцод нэгдээд 30 жил болж байна.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.