Монгол Улсын хэмжээнд 11 дүгээр сард Нийгмийн халамжийн тэтгэмжийг 81.2 мянган иргэнд олгоод байна

2020 оны 11-р сарын 15 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
125464911_4646380878766650_5873370985523702436_o

Нийгмийн халамжийн Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд сар бүр олгож байна.

  • Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа иргэн -123,100 төгрөг;
  • Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэн -84,500 төгрөг;
  • бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн -84,500 төгрөг;
  • тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн -84,500 төгрөг;
  • Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан -84,500 төгрөг.

Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг олгохоор заасны дагуу Ковид-19 цар тахлын үед 288,000 төгрөгийг сар бүр олгож байна

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгодог.

  • Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх
  • 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн
  • Хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эхэд тус тус нэг удаа 1,200,000 төгрөг
  • Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд улиралд нэг удаа 60,000 төгрөг.
  • 125464911_4646380878766650_5873370985523702436_o

Иргэн та өөрийн болоод гэр бүлийн гишүүдийнхээ төлөө хэн бүхний эрхийг хүндэтгэж, гэртээ байж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн хайртай бүхнээ аюулт цар тахлаас хамгаалаарай.

#ХамтдааХамгаалъя

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх