Эрдэмтэн, докторууд Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ

2020 оны 11-р сарын 15 өдөр, 12 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
124719070_1182886135460100_6240221063937244665_n

Эрүүл мэндийн яам  болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж  Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлжээ. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ,  ШУА-ийн гишүүн, академич, АШУ-ны доктор П.Нямдаваа,  АУ-ний доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч З.Адьяасүрэн,  АУ-ны доктор, дэд профессор М.Алтанхүү, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга Г.Сүрэнханд нар оролцов. Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.  Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв. Ийнхүү Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.