Татварын албадын албан хаагчдын 70 хувь нь цахимаар гэрээсээ ажиллана

2020 оны 11-р сарын 11 өдөр, 17 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
124334435_3464447290309981_2422503511038459637_o

Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Татварын ерөнхий газрын Гамшгийн удирдлагын баг өнөөдөр онлайн хурал зохион байгууллаа.

Татварын албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах цар тахлын үеийн “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”-ний дагуу Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газар, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн дүүргийн Татварын хэлтсийн ажилтан албан хаагчдын 70 хувийг цахимаар ажиллана.

Халдварт цар тахал(Ковид-19)-ын хөл хорио тогтоосон энэ цаг үед Татвар төлөгч та бүхэн аль болох татварын албанд өөрийн биеэр очилгүй, Монголын татварын албаны Цахим татварын нэгдсэн систем etax.mta.mn мөн татварын зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд хандаж, цахимаар үйлчлүүлнэ үү.

http://etax.mta.mn/
https://itax.mta.mn/

124556650_378062759940966_8487385525973573681_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх