Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны аравдугаар сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаас дүүргийн Засаг даргад төлөөлөгчдийн олонхийн санал авсан Хөххүүгийн Болормааг нэр дэвшүүлж, уг хуралдааны 04 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг даргад уламжилсан.
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг батламжилсан 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн захирамжийг танилцуулан, тамга тэмдгийг нь хүлээлгэн өглөө.