Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

2020 оны 11-р сарын 11 өдөр, 10 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MIAT

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр тус тус үйлдэхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Нислэгийн шинэчилсэн тов тодорхой болмогц олон нийтэд зарлах болно.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

2020.11.11

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.